Saturday, October 28, 2017

Ходоодны үрэвсэл буюу Гастритын үед барих хоолны дэглэмийн зөвлөгөө

Гастрит хэдийгээр хялбар, хурдан эмчлэгдэх боломжтой хэдий ч заримдаа түвэгтэй байдаг. Эдгэрэлд эмийн эмчилгээнээс гадна хоол чухал үүрэгтэй. Эмчийн зөвлөгөөнд дурдагддаггүй, гэм хоргүй мэт санагдах зарим хүнс үрэвслийг нэмэгдүүлж, эдгэрлийг удаашруулдаг. Тиймээс чухам ямар хүнснээс татгалзах ёстойг мэдэх хэрэгтэй. Түргэн хоол, кофе, халуун ногоотой хүнснээс гадна байцаа, цагаан цэцэгт байцаа (cauliflower), амтат чинжүү зэрэг нь шинж тэмдгийг улам нэмэгдүүлэх талтай байдаг. Хүн бүр адилгүй, өөр өөр шалтгаанаар үрэвсэл үүссэн байх учир доорх жагсаалт нь хүн бүрт таарахгүй ч байж магадгүй.  Гэхдээ дагаад үзэхэд буруудахгүй. Үндсэн зарчим нь хүчиллэг хүнс, хийжүүлсэн ундаа, бэлэн боловсруулсан хүнс, хатуу чихэр зэрэг бэлэн органик бүтээгдэхүүнийг ашигладаггүй хүнснээс татгалзах хэрэгтэй. Ходоодны үрэвслийг сэдрээхэд дараах нөхдүүд гол үүрэг гүйцэтгэдэг.  


1) Тослог, өөхтэй, гүн шарж болгосон хүнс 
2) Түргэн хоол
3) Цөцгийн тос, ургамалын тос,маргарин ихээр агуулсан жигнэсэн болон шарсан гурилан бүтээгдэхүүн 
4) Хатуу чихэр, жигнэмэг, шоколад (шоколад кафейн агуулдаг)
5) Тод улаан өнгийн мах
6) Кофе болон кафейнтай ундаа
7) Хар, ногоон, oolong цай
8) Хийжүүлсэн ундаа


9) Хийжүүлсэн ус, рашаан
10) Бүх төрлийн байцаанууд (брокколи)
11) Сонгино, сармис, халиар, жууцай
12) Шош, вандуй
13) Бяслаг
14) Халуун ногоо: халуун чинжүү, васаби
15) Архи, дарс, пиво, спирт агуулсан ундаа
16) Цуу
17) Элсэн чихэр
18) Айраг, хоормог
19) Ханборгоцой

Бэлэн боловсруулсан бүх зүйл хүнсний нэмэлт агуулдаг тул ходоодыг цочроох магадлал ихтэй. Өөх тостой хүнс боловсруулахад хүнд байдаг тул асуудалтай. Согтууруулах ундаа, кофе бол хүчтэй цочроогчид юм. Цайны төрлийн ундаанууд кафейн агуулдаг тул хүчлийг нэмэгдүүлдэг. Сонгино, сармис, байцаа зэрэг дурдагдсан ногоонууд органосульфур агуулдаг тул цочроодог.  Шош, вандуй зэрэг нь эслэгээр баялаг тул гэдэс дүүргэж гастритийг нэмэгдүүлдэг. Хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрсхүчлийн хий ходоодны шүүстэй холилдож хүчил үүсгэдэг. Исгэсэн сүүн бүтээгдэхүүн фермент агуулдаг тул хүчиллэг ихэсгэдэг. Хэт их чихэрлэг зүйл мөн хортой.

Зарим хүмүүс харьцангуй эрүүл хүнс хүртэл сөргөөр нөлөөлдөг тул болгоомжтой хандах ёстой.  Ходоодыг бага зэрэг цочроож, эдгэрэлийг удаашруулдаг хүнсэнд таны иддэг зүйлс байж магадгүй. 

1) Амтат чинжүү
2) Ханборгоцой
3) Оранж, лемон, мандарин зэрэг цитрусын төрлийн жимс, шүүс 
4) Гүзээлзэгэн, түүний шүүс
5) Хаш
6) Улаан лооль, кетчуп, шүүс
7) Эрдэнэшиш
8) Өргөст хэмх
9) Төмс
10) Хулуу, ялунгуяа жигнэвэл
11) Шоколадны хольцтой ундаа, бүрмэл
12) Халуун какао
13) Овьёос, oatmeal
14) Гаатай цай
15) Зайдас, хиам зэрэг хүйтэн бэлтгэсэн махан бүтээгдэхүүн
16) Цагаан гаа
17) Ногоон банана
18) Даршилсан ногоо

Эдгээр хүнсийг болж өгвөл идэхгүй байх, хэрэв идэх дуртай зүйл нь багтсан байвал багахан хэмжээтэйг хааяа хэрэглэж болно.

Харин юуг идэж болох вэ гэвэл: 

1) Чанаж болгосон хүнсний ногоо (дээр дурдагдаагүй) Жишээ нь лууван, шанцай, бууцай, манжин зэрэг
2) Зөөлөн чанасан өндөг
3) Бүхэл үрийн талх, гэхдээ хязгаартай хэрэглэнэ
4) Будаа
5) Боловсорсон банана.
6) Лийр, хязгаартай хэрэглэнэ
7) Тараг, иогурт
8) Тахианы шөл
9) Ногооны зутан
10) Өөхгүй цагаан мах: тахиа загас
11) Алтан товчийн цай Chamomile tea
12) Бага хэмжээний сайн чанарын оливын тос
13) Бага хэмжээний самар.
14) Бага хэмжээний зөгийн бал 
15) Үзэм, тоор, чангаанз зэргийг заримдаа хэрэглэж болно.

Олон зүйлсийн хориглож байгаа тул төвөгтэй байж магадгүй. Давснаас бусад амтлагчнаас татгалзах хэрэгтэй.  Унтахаасаа дор хаяж 3 цагийн өмнө хооллож байх хэрэгтэй. Унтахаасаа дор хаяж 30 минь өмнө юм уугаарай. Хоол идсэний дараа 1-2 цаг, биеийн хүч шаардсан ажил, дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөдөг. 1 сар орчим сайтар дэглэм бариад аажмаар сулруулсаар 2-3 сар болоход бүрэн зүгээр болох учиртай. Амжилт хүсье.

Wednesday, September 26, 2012

Аман дотор юм гарах буюу Афт

Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Уруул, хацрын дотор талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр ч  гарч болно. Дахилт ихтэй, жилд 2-3 удаа гарах нь элбэг. Өвдөлт ихтэй хэдий ч, ихэвчлэн  богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг.

Tuesday, June 12, 2012

Impact factor ба Судлаач

Судлаач хүнийг үнэлдэг үндсэн 2 шалгуур байдаг. Үүнд:

1. Хэвлүүлсэн судалгааны өгүүллийн тоо
2. Өгүүллүүд нь ямар сэтгүүлд хэвлэгдсэн болох

Wednesday, February 29, 2012

Шимэгч хорхойтох

-Чи яасан таргалдаггүй юм бэ, паразиттай юм уу ?  -Сармис сайн шдээ, хэрэглээд үзээч ? -Манай бүтээгдэхүүнүүд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй, алийг нь авах вэ ? - гэсэн асуултуудад хариулах оролдлого хийе. 

Энэ веб хуудсанд шимэгч хорхой тээгч хүний биед илрэх шинж тэмдгүүдийг нэрлэжээ.
Өтгөн хатах,гэдэс дүүрэх, гүйлгэх,нуруугаар хатгах, булчин шөрмөс хөндүүрлэн өвдөх, хэт туранхай ба хэт тарган байх, нүүрээр юм гарах, харшил болон арьсны тууралт, нойргүйдэл, уур уцаартай, сандруу байдал, амин дэмийн алдагдал болон ядаргаанд орж сульдах, ой санамж, нүдний хараа муудах гм.

Их уншигдсан бичлэгүүд